МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн “Зүүн хойд Ази дахь нийгмийн үйл явц: орчин үеийн нөхцөл байдал, хөгжлийн хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний семинар 2023 оны 5-р сарын 3-5 өдрүүдэд МУИС дээр зохион байгуулж байна.
Семинарыг ОХУ-ын Алс дорнодын холбооны их сургуультай хамтран зохион байгуулж буй бөгөөд МУИС-ийн ШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим, Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, ЗаБайкалийн улсын их сургууль, Буриадын улсын их сургууль, Хакайсийн хэл, уранзохиол, түүхийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын монгол, төвд, будда судлалын хүрээлэн, Хойд сибирийн жижиг ард түмнүүд судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна. Семинарын зорилго нь Зүүн хойд Азид өрнөж буй нийгмийн үйл явцыг шинжлэн судалж, түүний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар эрдэмтэн судлаачдын хамтын судалгаа шинжилгээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм.
МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн
ШУС-ийн НУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхим