МУИС-ийн Оюутны хөгжлийн төв нь шинэ байртай болж суралцагчдад үзүүлдэг үйлчилгээ, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн суралцагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл, аз жаргалтай амьдарч, суралцахад дэмжлэг болгон иогийн өрөөг иж бүрэн тохижуулан сургалт эхлүүлэхэд бэлэн боллоо.
МУИС-д суралцдаг, иогийн багшлах эрхтэй суралцагчидтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул Оюутны хөгжлийн төвийн 77307730-1524 утсаар болон bayaraa0902@num.edu.mn тиймс хаягаар 2023.05.08-10-ны өдрүүдэд холбогдоно уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ