Финляндын Оулугийн их Сургуулийн Микроэлектроникийн судалгааны багийнхан нээлттэй лекц зохион байгуулна

Share Button

Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн хүрээнд МУИС-д хэрэгжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь”– (TACMEE) төслийн хамтрагч Финляндын Оулугийн их Сургуулийн Микроэлектроникийн судалгааны багийнхан байгалийн ухаан болон техник технологи, инженерчлэлийн салбарын профессор багш, судлаач, оюутан нарт нээлттэй лекц зохион байгуулж байна.  

2023 оны 5-р сарын 12ы өдөр буюу Баасан гарагт 15 цагаас МУИС-ийн 1-р байрны Дугуй танхимд лекц болох тул та бүхнийг оролцохыг урьж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар