Дэлхийн Хүрээлэн буй орчны өдрийг тохиолдуулан “Хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн VI бага хурлыг зохион байгуулна.
Хуралд их дээд сургуулиудад хүрээлэн буй орчны инженерчлэл, хими, химийн инженерчлэл, механик инженерчлэл, уул уурхайн инженерчлэл, материалын технологи, цаг уур, ус судлал, хүрээлэн буй орчин судлал, ойн аж ахуй, үйлдвэрийн экологи зэрэг хүрээлэн буй орчинтой холбоотой инженер технологи, шинжлэх ухааны чиглэлүүдээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцоно.
Илтгэлийн хураангуйд үндэслэн хурал зохион байгуулах комисс урьдчилан шалгаруулалт хийж, аман болон ханан хэлбэрээр илтгэл хэлэлцүүлнэ. Аман илтгэгчдээс эхний 3 байр, ханан илтгэлээс шилдэг 3 илтгэл шалгаруулж урамшуулна.
1-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр – өргөмжлөл, мөнгөн шагнал
Ханан илтгэл – шилдэг 3 илтгэл, өргөмжлөл, мөнгөн шагнал
Тусгай байр
Ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал
Шалгарсан илтгэлийн өгүүллүүдийг “The Environment” сэтгүүлд хэвлэнэ.
Илтгэлийн хураангуйг 2023 оны 5-р сарын 30-ныг хүртэл envconfmon@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
2023.05.30 Хураангуй хүлээж авах (envconfmon@gmail.com), цахим бүртгүүлэх “Хүрээлэн буй орчны инженерчлэл” эрдэм шинжилгээний хурлын бүртгэл (google.com)
2023.05.31 Илтгэлийн төлвийг тогтох, мэдээлэх
2023.06.02 Хурлын үйл ажиллагаа (МУИС-ийн Номын сан 502 тоот Хурлын танхим)
ХОЛБОО БАРИХ
Утас: 7730-7730 (3208), 99909973, 95104453 Цахим шуудан: envconfmon@gmail.com
Цахим бүртгэлийн холбоос: “Хүрээлэн буй орчны инженерчлэл” эрдэм шинжилгээний хурлын бүртгэл (google.com)