МУИС-ийн 78 дахь удаагийн “Эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ”-нд урьж байна

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 78 дахь удаагийн эрдмийн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулагдана.

МУИС-ийн Ректорын 1946 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 84 дүгээр тушаалаар анхны төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг гардуулснаас хойш өдгөө 100 мянга гаруй суралцагч төгсөөд байна. Энэ хичээлийн жилд 78 дахь удаагийн эрдмийн баяраар 2400 гаруй суралцагч төгсөнө.

https://news.num.edu.mn/wp-content/uploads/2023/06/erdmiin-bayriin-udirdamj-1_page-0005.jpg
Монгол Улсын Их Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, эрдэмтэн багш, хүндэт эцэг эхчүүд та бүхэнд эрдмийн баярын мэнд хүргэе!

ЭРДМИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар