“Байгаль-Эх лицей” ахлах сургууль 2012 оны шилдэг сурагчдаа шалгарууллаа

Share Button

 Зөв Монгол хүүхэд – хөтөлбөрийн хүрээнд, бүтээлч идэвхи чармайлт гаргаж бусдыгаа манлайлсан шилдэг сурагчдыг дэмжиж, мэдлэг, авьяас чадвартай хүүхдүүдийг нээн илрүүлэх, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, өөртөө итгэх итгэл төрүүлэх улмаар олон нийтэд алдаршуулан сурталчлах зорилготой оны шилдэг хүүхэд шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 26-ны өдөр боллоо.

            Нийслэлийн хүүхдийн төлөө газрын  “Шилдэг хүүхэд” шалгаруулах үзүүлэлтүүд:

  1. ОЮУНЛАГ ХҮҮХЭД – Сурлагын өндөр амжилт гаргасан
  •   Сурлагын үзүүлэлтээр тухайн жилд болон улирал бүр дараалан тасралтгүй А үнэлгээтэй суралцсан буюу урд оныхоос сурлагын хувьд илүү их амжилт гаргасан байх
  •   Олон Улс, улс нийслэл дүүргийн төрөл бүрийн олимпиад, уралдаанд шагналт байруудад шалгарч тодорхой амжилт гаргасан байх
  1. АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД– Урлагийн амжилт гаргасан
  •   Урлагийн аль нэг төрлөөр олон жил тасралтгүй хичээллэж өөрийгөө хөгжүүлсэн байх
  •   Энэ чиглэлээр Олон Улс, улс, нийслэл, дүүргийн төрөл бүрийн уралдаан тэмцээнд тогтмол оролцож өндөр амжилт гаргасан байх
  1. ТАМИРЧИН ХҮҮХЭД – Спортын өндөр амжилт гаргасан  зэрэг номинацаар
  •   Спортын аль нэг төрлөөр дагнан хичээллэж өөрийгөө хөгжүүлсэн байх
  •   Олон улс, улс нийслэл дүүргийн төрөл бүрийн уралдаан тэмцээнд тогтмол оролцож өндөр амжилт гарган цол зэрэг хүртсэн байх

Зэрэг амжилтуудыг нь анги удирдсан багшийн тодорхойлолтын дагуу ажлын хэсэг шалгаж дээрх үзүүлэлтийг хангасан суралцагчдыг шалгаруулсан юм.

Үүнд: 11а ангийн суралцагч С.Норов-Эрдэнэ сургууль, дүүрэг, улсын хэмжээний математик, физик, IQ-ийн төрлийн олимпиад уралдаанд өндөр амжилт үзүүлсэн, “А” үнэлгээтэй суралцаж байгаа зэрэг амжилтаар нь

11д ангийн суралцагч Б.Энхжин биологийн дүүрэг хотын олимпиад, нэрэмжит олимпиадуудад үзүүлсэн амжилт, 2012 онд Сингапур улсад болсон олон үндэстний өв соёл урлагийг сурталчлах олон улсын чуулга уулзалтанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон амжилтаараа сургуулийн 2012 оны “ Оюунлаг хүүхэд”-ээр шалгарав.

11е ангийн суралцагч Б.Ээлт, 11а ангийн суралцагч А.Мөнгөнсаран нарын гаргасан амжилт, авъяас чадварын үнэлж сургуулийн оны шилдэг урлагийн авъяастан суралцагчаар шалгаруулав. Олон улс болон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан зэрэг амжилтаараа оны “Авьяаслаг хүүхэд”-ээр шалгарав.

11в ангийн суралцагч Г.Мягмардорж Монголын бүх ард түмний спортын 13-р их наадмын “харваа”-ны төрөлд 2-р байр, заалны Улсын аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэлж спортын дэд мастерын болзол хангасан болон бусад нийслэл, Улсын, Олон улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан тул,

11а ангийн суралцагч Б.Мөнхсайхан, Э.Мэндсайхан, Б.Гантөмөр Монгол улсын Рубик шооны ОМG  нэртэй анхны баг байгуулж хамгийн олон шоогоор уран зураг зурсан, БНХАУ-ын Сужоу хотод зохион байгуулагдсан Рубик шооны тэмцээнд оролцож 4*4*4, 2*2*2, 3*3*3 (нэг гараар) төрлүүдэд МУ-ийн дээд амжилт тогтоож МУ-ын аварга болсон, шатар, даам, рубик шоо зэрэг оюуны спортын төрлүүдээр амжилттай хичээллэж 60-аад хүүхдэд зааж сургасан амжилтыг үнэлж сургуулийн 2012 оны “Тамирчин хүүхэд”-ээр

10а ангийн суралцагч Х.Энхболд дүүрэг, хотын математик, сэтгэх чадварын олимпиадуудад I, II дугаар байруудад, хотын сэтгэх чадварын олимпиадад I байр, Улсын сэтгэх чадварын уралдааны мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилтаар,

10г ангийн суралцагч Б.Эвэлмаа 2011-2012 оны Нийслэлийн тэргүүний суралцагч алтан медаль, дүүргийн газарзүй, физик, англи хэлний олимпиадын тусгай байр, Монгол улсын уран илтгэгчдийн холбооноос зохион байгуулсан “Англиар илтгэх тэмцээн”-д 2-р байр, 2012 онд “Цэвэр ус” сэдэвт илтгэлийн уралдаанд 1-р байр алтан медаль, Англи улсад зохиогдсон “New London grist mill” эссэ бичлэгийн уралдаанд 3-р байр эзэлж “Nowless” авсан, 2012 оны БЭЛАС-ийн Англи хэлний илтгэлийн тэмцээнд 2-р байр эзэлсэн зэрэг амжилтаар оны “Оюунлаг хүүхэд”-ээр

10в ангийн суралцагч Э.Манлай дүүрэг, хот, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд алт мөнгөн медалиуд, 2012 оны жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн зэрэг амжилтаар сургуулийн оны “Тамирчин хүүхэд”-ээр

10в ангийн суралцагч Маралзаяа,  Хот, Улсаа төлөөлөн олон арга хэмжээнүүдэд амжилттай оролцож байсан, уралдаан тэмцээнүүдэд орсон үзүүлэлт, өөрийгөө байнга тууштай хөгжүүлж ирсэн зэрэг амжилтаараа  урлагийн “Авьяаслаг хүүхэд”-ээр тус тус шалгарлаа.

Оны шилдэг хүүхдээр шалгарсан суралцагч нартаа баяр хүргэж ая дууны мэндчилгээ дэвшүүлэхээр урлагийн наадмын тэргүүн байрын шагналт химийн 11-р ангийн суралцагч Б.Энхсайхан

Хамтлаг бүжиг Урлагийн наадмын тэргүүн байрын шагналт Физикийн 11-р ангийн суралцагчид.                                                                Урлагийн наадмын тэргүүн байрын шагналт физикийн 10-р  ангийн суралцагч Б.Маралзаяа “Уран нугаралт” Урлагийн наадмын тэргүүн байрын шагналт химийн  11-р ангийн охидын хамтлаг дуулж сонирхууллаа.

12345678

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар