“Mathematical Analysis and Applications 2023” эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

МУИС-ийн Математикийн тэнхим, Сөүлийн үндэсний их сургуулийн Математикийн тэнхим, МУБИС-ийн Математикийн тэнхим хамтран “Mathematical analysis and applications 2023” эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны долдугаар сарын 26-28-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Хуралд МУИС, МУБИС, ШУТИС болон Солонгос Улсын Сөүлийн үндэсний их сургууль, Бусаны үндэсний их сургууль, Кёнпүкийн (Kyungpook) үндэсний их сургууль, Гунжүгийн (Kongju) үндэсний их сургууль, Сөүлийн их сургуулийн эрдэмтэн судлаачдаас гадна Канад Улсын Макгиллийн их сургууль, Оттавагийн их сургууль, Польш Улсын Варшавын их сургууль, Арабын нэгдсэн Эмират Улсын Арабын нэгдсэн Эмират их сургуулийн профессор, судлаачид ирж оролцон шугаман бус анализ, вариацын бодлого, регуляритийн онол, эллипслэг болон параболлог дифференциал тэгшитгэл зэрэг математик анализ, түүний хэрэглээний орчин үеийн шинэлэг онол, арга техник, судалгааны үр дүнгийнхээ талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар