ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “IMPRoVE_AGRO” төслийн уулзалт боллоо

Share Button

Европын Холбооны Улсын ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй Олон улсын хамтарсан “IMPRoVE_AGRO” төслийн уулзалт, семинарын үйл ажиллагаа 2023 оны наймдугаар сарын 21-ээс есдүгээр сарын 01-ний өдрүүдэд МУИС болон ХААИС-д зохион байгуулагдлаа.

Уг төслийн зорилго нь Хөдөө аж ахуй, Ойн аж ахуйн магистрийн сургалтын хөтөлбөр, сургалтын материалыг Европын Холбооны Улсын сургалтын стандартад нийцүүлэн англи хэлээр боловсруулах, сургалтын материал бэлтгэх, сургалтын онлайн платформыг хөгжүүлэхэд оршино.

Олон улсын хамтарсан төслийн багт ХБНГУ-ын Фрайбургийн Боловсролын Их Сургууль, Английн Астоны Их Сургууль, Грекийн Аристотелийн Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Казакстаны Хөдөө Аж Ахуйн Судалгааны Их Сургууль, Паблодарын Тораигировын Их Сургуулийн багш нар оролцон ажиллаж байна. 

Тус төслийн хүрээнд МУИС-ийн Ойн аж ахуй хөтөлбөрийн магистрийн түвшний зарим хичээлийг Европын Холбооны Улсын сургалтын стандартад нийцүүлэн англи хэлээр боловсруулах, сургалтын материал бэлтгэх ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийн хичээлүүдийг бүхэлд нь сайжруулах, олон улсад магадлан итгэмжлүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар