Япон Улсын Шига их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

МУИС болон Япон Улсын Шига их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2023-2024 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.  

Шаардлага: 

  1. МУИС-ийн бакалаврын 2, 3 дугаар түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх 
  2. Англи, япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх 

Бүрдүүлэх материал: 

  1. Application form татах 
  2. Certificate of eligibility татах 
  3. Эрүүл мэндийн бичиг татах 
  4. Эрүүл мэндийн мэдээлэл татах 
  5. Дотуур байрны өргөдөл татах 
  6. Санамж бичиг татах 
  7. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/ 
  8. Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх / 
  9. Тодорхойлох захиа /англи эсвэл япон хэл дээр/. Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, тамгатай байна 
  10. Суралцах төлөвлөгөө /англи эсвэл япон хэл дээр, шивсэн байна/ 
  11. Англи хэлний болон япон хэлний онооны батламж, сертификат 
  12. Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/ 
  13. 6 сараас хэтрээгүй цээж зураг 

Хамрагдах оюутны тоо: Нийгэм соёлын антропологи (1 оюутан), Экологи (3 хүртэл оюутан) чиглэлээр суралцдаг байх 

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр, амьжиргааны зардал, даатгалтай холбоотой зардлыг оюутан өөрөө хариуцна. 

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15.00 цаг 

Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан оюутны материалыг Шига их сургуульд илгээх ба дараагийн шатны сонгон шалгаруулалтыг тухайн сургууль хийнэ.  

Эцсийн шалгаруулалтыг Шига Их Сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтай бөгөөд шалгарсан тохиолдолд өгсөн хугацаанд багтаан тухайн сургуулийн онлайн системд бүртгүүлэхийг анхаарна уу. Эхний шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд Шига Их Сургуулийн холбогдох мэргэжилтэн болон манай төвийн доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу. 

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыгнэг багц PDF файл болгон утасны дугаар болон суралцах улирлын хамт studentaffairs@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү. 

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

Багш, оюутны хөгжлийн төв 

306 тоот, 77307730-1519 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар