БНСУ-ын Данкүүк их сургуулийн (Dankook University) 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхтэй суралцаж буй оюутан байх (төгсөх болзол хангаагүй байх),
- Хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх,
- Сайн дүнтэй суралцсан байх,
- Хэлний түвшин: Англи/Солонгос хэлний дундаас дээш мэдлэгтэй байх (батламж шаардахгүй),
- Бие болон сэтгэл санааны хувьд эрүүл байх.
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- Суралцах төлөвлөгөө (Study plan)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх)
- Англи эсвэл Солонгос хэлний дундаас дээш онооны батламж, сертификат (байгаа бол давуу тал болно)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Цээж зураг
Суралцах хугацаа: 1-2 улирал
Хичээл болон хөтөлбөрийн мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу.
List of Courses in English https://www.dankook.ac.kr/web/international/courses-in-english
List of Courses in Korean https://webinfo.dankook.ac.kr/tiac/univ/lssn/lpci/views/lssnPopup/tmtbl.do
Дотуур байрны талаар мэдээллийг доорх линкээр орж авна уу.
Student Housing – DKU International (dankook.ac.kr)
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 10-ны 12:00 цаг хүртэл.
Хүсэлт гаргагч нь бүрдүүлсэн материалуудаа нэг багц PDF файл (файлын хэмжээ 5Mb хэтрэхгүй, тод байх) болгон утасны дугаар, суралцах улирлын хамт studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү.
Эцсийн шалгаруулалтыг Dankook их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтай бөгөөд шалгарсан тохиолдолд өгсөн хугацаанд багтаан тухайн сургуулийн онлайн системд бүртгүүлэхийг анхаарна уу. Эхний шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд Dankook их сургуулийн холбогдох мэргэжилтэн болон манай төвийн доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.
Тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрийн бүртгэлийн талаарх мэдээллийг эндээс https://www.dankook.ac.kr/web/international/overview1 үзнэ үү.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Багш, оюутны хөгжлийн төв
306 тоот, 77307730-1519