БНСУ-ын Чунгбук Үндэсний их сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Share Button

МУИС-тай олон жилийн хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж буй Чунгбук их сургуулийн төлөөлөгчдийг захирал Д.Бадарч хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Чунгбук их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий менежер Ки Сок Чой, гадаад харилцааны мэргэжилтэн Минха Ким болон Хюн Жи Ким нар оролцлоо.Захирал Д.Бадарч их сургуулийн өнөөгийн үйл ажиллагаа, сургалт судалгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч олон жилийн турш хамтран ажиллаж МУИС-ийн олон арван эрдэмтэн судлаачдийг сургасанд нь Чунгбук их сургуулийн төлөөлөгчдөд талархлаа илэрхийллээ.Чунгбук их сургууль мөн өөрийн сургуулийн сургалтын хөтөлбөрүүд, гадаад хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч дөнгөж шинээр хэрэгжүүлж буй “CBNU G-Cruit” тэтгэлэгт хөтөлбөрийг танилцууллаа.Цаашид хоёр сургууль хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн үйл ажиллагааны чиглэлийг илүү өргөжүүлэн ажиллах тал дээр санал нэгдлээ.Чунгбук их сургууль МУИС-ийн таван ахисан түвшний оюутанг “CBNU G-Cruit” тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах  боломжийг олгож байгаа бөгөөд сонгон шалгаруулалттай холбоотой мэдээг МУИС-ийн цахим сүлжээгээр дамжуулан хүргэх болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар