МУИС болон Япон Улсын Аояама Гакуйн их сургуулийн (Aoyama Gakuin University, AGU) хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.
Шаардлага:
- МУИС-ийн бакалаврын 1-4 түвшний (хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан, төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй суралцагч байх
- Голч оноо 2.5 буюу түүнээс дээш
- Хэлний шаардлага:
- Aoyama кампус (Уран зохиол, Боловсрол, Сэтгэл судлал, Эдийн засаг, Хууль, Бизнес, Олон улсын улс төр, Эдийн засаг ба харилцаа): япон хэлний N5 түвшинтэй байх; англи хэлний IETLS 5.5 эсвэл TOEFL iBT 68 түвшин болон түүнээс дээш байх
- Sagahimara кампус (Шинжлэх ухаан, инженерчлэл, Компьютерын ухаан, Хамтын ажиллагаа ба нийгмийн ажил): япон хэлний N5 түвшинтэй байх; англи хэлний IETLS 5.5 эсвэл TOEFL iBT 68 түвшин болон түүнээс дээш байх
*хэлний онооны батламжийг хавсаргах. Батламж байхгүй бол 1 жилээс илүү хугацаанд япон/англи хэл судалсан талаарх япон/англи хэлний багшийн тодорхойлолт.
*япон хэлний багшийн тодорхойлолтын загвар татах
*англи хэлний багшийн тодорхойлолтын загвар татах
Бүрдүүлэх материал /бүх материал англи хэл дээр байх/:
- Эрүүл мэндийн бичиг татах
- Багшийн тодорхойлох захидал (тодорхойлолт гаргагчийн гарын үсэг, тамга)
- Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
- Study plan /суралцах төлөвлөгөө бүхий эсээ, шивсэн байна/
- Хэлний батламж эсвэл багшийн тодорхойлолт
- Гадаад паспортын хуулбар
- 5 хувь цээж зураг (сүүлийн 6 сарын хугацаанд авхуулсан, 4*3 хэмжээтэй, зураг бүрийн ард нэрээ бичсэн байх)
- Information for tutor татах
- Application for Certificate of eligibility
- Дотуур байрны өргөдөл (сонголтоор)
- Санхүүгийн баталгаа:
- 1 улирал суралцах – 780,000 йен
- 2 улирал суралцах – 1,550,000 йен
Нийт хөтөлбөрийн жагсаалт: эндээс үзнэ үү.
Хамрагдах боломжгүй сургууль/хөтөлбөр: MBA program, Physical Education classes, Teacher’s Certificate courses
Аояама Гакуйн их сургуулийн оюутан солилцоо хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр холбогдон авна уу: ukeire_AGU-6P-leaflet_20220630.pdf (cdn-aoyamagakuin.com)
1 улиралд судлах кредит: 14-өөс доошгүй
Тэнцсэн оюутны материал бүрдүүлэх хугацаа: 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 12:00 цаг хүртэл
Оюутны хөгжлийн төв нь шаардлага хангасан оюутныг нэр дэвшүүлж Аояама Гакуйн их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээнэ. Аояама Гакуйн их сургууль нь дараагийн шатны сонгон шалгаруулалт хийж хариуг мэдэгдэнэ. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.
Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон утасны дугаар, аль кампуст, хэдэн улирал суралцахаа тодорхой бичиж studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. 5 хувь цээж зургийг дээрх хугацаанаас өмнө Оюутны хөгжлийн төвд авчирч өгнө үү. Хугацаа хоцорсон болон материал дутуу тохиолдолд хүлээн авахгүйг анхаарна уу.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
Багш, оюутны хөгжлийн төв, 306 тоот
77307730-1519