Осакагийн Их сургуулиас зарлаж буй видео бичлэгийн уралдаанд урьж байна

Share Button

Монгол Улсын Их сургуулийн суралцагчдыг Японы Осакагийн Их сургууль (ОИС)-иас зарлаж буй видео бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна. Осакагийн Их сургуулиас “Тогтвортой хөгжил дэх оюутны оролцоо” хэмээх сэдвийн дор хамтын ажиллагаатай олон улсын их дээд сургуулиудын оюутнуудын дунд видео бичлэгийн уралдаан гурав дахь жилдээ зохион байгуулж байна. 2021 онд 10 улсын 19 их дээд сургуулиас 69 бичлэг хүлээж авснаас МУИС-ийн нэг оюутан тусгай шагнал авсан билээ. Энэ жил мөн адил та бүхнийг өөрт болон нийгэмд тулгардаг бэрхшээлийг гурав минутад багтаан бичлэг хийж ирүүлэхийг урьж байна.

ШАГНАЛ:

Нэгдүгээр байр: 100,000 иэн

Шилдэг санаа, шилдэг бүтээлийн шагнал болон тусгай байрын шагналтай

Нийт оролцогчдод Осакагийн их сургуулийн дижитал сертификат олгоно.

Шилдэг видеог 12 дугаар сарын 15-нд зохион байгуулах Оюутны Форумд танилцуулан шагналын эзнийг тодруулна.

ШААРДЛАГА: 

  • МУИС-ийн оюутан байх
  • Уралдаанд ганцаарчлан болон багаараа оролцох боломжтой. Хэрэв багийн ахлагч нь МУИС-ийн оюутан бол бусад гишүүд өөр сургуулийн оюутан байж болно.

Видеонд тавигдах шаардлага:

  • 1-3 минут хүртэлх хугацаатай байна
  • Бичлэг англи эсвэл япон хэл дээр байх. Хэрэв монгол хэл дээр бол англи эсвэл япон хадмал орчуулгатай байж болно

Бүртгүүлэх:

  • 2023 оны аравдугаар сарын 22 хүртэл уралдаанд оролцох багаа дараах хаягаар орж бүртгүүлнэ. https://forms.office.com/r/WRriYFPyAv
  • 2022 оны аравдугаар сарын 31 хүртэл видео болон бусад шаардлагатай материалаа хүргүүлнэ.

Бүрдүүлэх материалын жагсаалтад Оюутнуудын бүртгүүлсэн и-мэйл хаяг руу ОИС-иас линк явуулах тул дараах материалыг тус линкээр явуулна уу.

  • Видео (MP4, MOV)
  • Файлын хэмжээ 400 МВ
  • Дараах мэдээлэл бүхий Word file
      • Видеоны нэр
      • Видеоны товч танилцуулга: (Англи (100 үгт багтаах) эсвэл Японоор (200 үсэгт багтаах)
      • Багийн нийт оролцогчдын мэдээлэл (Их сургуулийн нэр, салбар сургууль, тэнхим, курс, иргэншил)
      • Багийн ахлагчийн холбоо барих хаяг (и-мэйл хаяг,шуудангийн хаяг)
    • Видеоны зураг (photo thumbnail) (16:9 харьцаатай)

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи сайтаас орж үзнэ үү:

(Англи) https://www.osaka-u.ac.jp/en/international/news/upcoming/sdgs_exchange_2022/student_video_contest

(Япон) https://www.osaka-u.ac.jp/ja/international/news/m72hy4/votgap/7vsgkm

Facebook хуудас: https://www.facebook.com/OUSDGsExchange

Та бүхэнд асуух лавлах зүйл бол sdgs@cgin.osaka-u.ac.jp хаягаар холбогдоно уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар