БНСУ-ын Корей Их Сургуулийн Улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн коллежийн Улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны тэнхим УТОУХНУС-д айлчиллаа

Share Button

БНСУ-ын Корей Их Сургуулийн (Korea University) Улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн коллежийн (College of Political science and Economics) Улс төрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны тэнхим (Department of Political science and international relations) ба МУИС-ийн УТОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн хамтын ажиллагаатай билээ. Энэ хүрээнд тус сургуулийн багш нар 2023 оны аравдугаар сарын 6-10-ны өдөр МУИС-д айлчлав.

Айлчлалын эхний өдөр буюу аравдугаар сарын 06-нд Корей их сургуулийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Ахисан түвшний сургуулийн декан, профессор Жун Жүён МУИС-ийн Сургалт эрхэлсэн захирал Б.Батжаргалтай уулзлаа. Уулзалтаар хоёр их сургуулийн Улс төр судлалын салбарт хамтран ажиллах, Солонгосын улс төр, Зүүн Азийн улс төр зэрэг сэдвүүдээр хамтарсан онлайн хичээл, сургалт зохион байгуулах талаар санал солилцов.

Мөн Корей их сургуулийн профессор Пак Жихүн МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн оюутнууд, Улс төрийн мэдээлэл харилцааны хөтөлбөрийн магистрантуудад “Netflix and platform imperialism: How Netflix alters the ecology of Korean TV drama production” сэдвээр лекц уншлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар