Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

Share Button

Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлгийн 2023-2024 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа.

МУИС-ийн захирлын А/437 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг “Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан нийт 37 суралцагчдын материалыг тэтгэлгийн шалгуур үзүүлэлт болох сурлагын амжилт, нийгмийн идэвх оролцоо, төлбөрийн дэмжлэг шаардлагатай гэсэн болзол шалгуураар үнэлж зургаан суралцагчийг шалгарууллаа.

Суралцагчдын материалыг тэтгэлэг олгогч талд хүргүүлж, тус сангийн санхүүжилт болон МУИС-ийн захирлын тушаалаар тэтгэлгийг олгох болно.

Тэтгэлэгт шалгарсан суралцагчдын нэрс

Овог Нэр Сургууль Хөтөлбөр Түвшин
1 Мөнхтогтох Бүрэнтэгш ШУС НУС Сэтгэл судлал 3
2 Ганболд Далайцэрэн ХШУИС Компьютерын ухаан 2
3 Оргио Лхагважаргал БС Санхүү 3
4 Ерөөлт Мөнхжин ХЗС Эрх зүй 2
5 Баатархүү Отгонзаяа ХЗС Эрх зүй 2
6 Даваадорж Урангоо ШУС НУС Сэтгэл судлал 2

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар