МУИС-ийн УТОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимээс 2011 оноос хойш уламжлал болгон 12 дахь удаагаа зохион байгуулж буй “Нийтийн Удирдлагын долоо хоног” арга хэмжээ 2023 оны аравдугаар сарын 16-23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
“Нийтийн удирдлагын долоо хоног” арга хэмжээний нээлтийг 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Нээлтэд Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Дэд Проф. Др. Г.Баасанжав, зочин профессор МУИС-ийн хүндэт доктор Проф. Др. Др. Жон Даффи, Нийтийн удирдлагын Проф. Др. Н.Бурмаа, Нийтийн удирдлагын тэнхимийн IV түвшний оюутан И.Эмүжин нар үг хэлж амжилт хүслээ.
“Нийтийн удирдлагын долоо хоног”-ийн хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
- АНУ-ын Анкорэж дахь Аласкын Их Сургуулийн Бизнес, Нийтийн Бодлогын Сургуулийн Проф. Др. Жон Даффи-ийн зочин лекц;
- “Best paper awards” шалгаруулах арга хэмжээ;
- Төрийн/нийтийн удирдлага хөтөлбөр сурталчлах өдөрлөг;
- “NUM Leadership” олон улсын эрдэм шинжилгээний хурал;
- ХБНГУ-ын Шпайерын Төрийн Удирдлагын Их Сургуулийн ректор Проф. Др. Холгер Мьюленкамп-ын зочин лекц;
- Нийтийн удирдлага хөтөлбөрийн ахисан түвшний суралцагчдын нэгдсэн уулзалт;
- “Төрийн удирдлага” сурах бичгийн нээлт;
- Мини Парламент “Төрийн албаны загвар шалгалт” зэрэг үйл ажиллагаанууд багтана.
Арга хэмжээнд оролцож буй гадаад профессорууд, хамтран ажилладаг байгууллагууд, тэнхимийн профессор, багш нар, оюутнуудаа амжилт хүсье.
МУИС-ийн Улс Төр, Олон Улсын Харилцаа,
Нийтийн Удирдлагын Сургуулийн
Нийтийн Удирдлагын Тэнхим