“Нийтийн Удирлагын хөтөлбөрийн долоо хоног”-ийн хүрээнд МУИС-ийн хүндэт доктор, АНУ-ын Анкорэж дахь Аласкын Их Сургуулийн Бизнес, Нийтийн Бодлогын Сургуулийн Проф. Др. Жон Даффи “Нийтийн удирдлагад зайлшгүй шаардлагатай чадварууд” сэдвээр нийтийн удирдлагын хөтөлбөрийн оюутнуудад 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр лекц уншив.
Проф. Др. Жон Даффи лекцийнхээ хүрээнд хатуу чадварууд болох төр болон хуулийн тухай мэдлэг, шинжилгээ хийх, төсөв болон санхүүг удирдах, төслийн менежментийн чадваруудыг онцоллоо. Түүнчлэн, зөөлөн чадварууд болох харилцаа, манлайлал ба менежмент, шийдвэр гаргалт, хэлэлцээр хийх, ёс зүй, зохион байгуулалт, асуудал шийдвэрлэлт, стратегийн төлөвлөлт, оролцогч талуудын оролцоог хангах, соёлын ялгааг ойлгох зэрэг чадваруудын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн, Проф. Др. Жон Даффи төрийн албан хаагчид хатуу чадварууддаа тулгуурлан төрийн албанд ордог бол зөөлөн чадварууддаа тулгуурлан албан тушаал ахидаг болохыг дурдлаа.
Нийтийн удирдлагын хөтөлбөрийн бакалаврын оюутнууд Проф. Др. Жон Даффигаар дахин лекц уншуулах хүсэлтээ илэрхийлэв.
МУИС-ийн Улс Төр, Олон Улсын Харилцаа,
Нийтийн Удирдлагын Сургуулийн
Нийтийн Удирдлагын Тэнхим