Бүгд Найрамдах Кыргыз Улсын Бишкек дэх “Organization for Security and Co-operation in Europe” академитай МУИС-ийн УТОУХНУС хамтран ажиллана

Share Button

Бүгд Найрамдах Кыргыз Улсын нийслэл Бишкек дэх “Organization for Security and Co-operation in Europe” (OSCE) академийн захирал, доктор Индира Сатаркулова, Гадаад харилцааны албаны дарга Виктория Оразова нар 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр УТОУХНУС-д зочиллоо. Төлөөлөгчдийг УТОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат, Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Ж.Төртогтох болон Улс төр судлалын тэнхимийн багш, оюутнууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар академийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг танилцуулан, академик хамтын ажиллагааны гэрээг байгуулав. OSCE академи нь Улс төр ба аюулгүй байдал, Эдийн засаг, засаглал ба хөгжил, Хүний эрх ба тогтвортой байдлын магистрын тэтгэлэгт хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.

Хамтын ажиллагааны талаар болон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.osce-academy.net/en/ вэб сайт болон МУИС-ийн УТОУХНУС-иас авч болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар