“Карьер дизайны хичээл” нээлттэй семинарт урьж байна

Share Button

Монгол-Японы төв ЭМОС клубтэй хамтран орчуулан гаргасан “КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” номын зохиогч карьераа эргэн харах хүсэлтэй хэн бүхэнд зориулж нээлттэй семинарыг зохион байгуулах гэж байна.

Японы их дээд сургууль төгсөгчдийн дэлхийн бусад орны төгсөгчдөөс ялгарах нэг онцлог нь тэдний 96 хувь нь төгсөхөөсөө өмнө ажлын байраа олдог ба төгссөн даруй тухайн компанидаа ажиллаж эхэлдэг. Японы их дээд сургуулиудад нэгдүгээр курсээс эхэлж “Карьерын боловсрол” хичээлүүд ордог ажээ. Энэхүү ном нь карьерын талаар хичээл заадаг япон багш нарын бичсэн бүтээл юм.

1) Семинарын агуулга:

– Монголчууд бидний карьерын талаарх ойлголт

– Карьер болон карьер төлөвлөлт гэж юу вэ?

– Багийн дасгал ажил

2) Хугацаа:

2023.11.11 /Бямба/ 15:00-17:00

3) Хичээллэх хэлбэр: Танхим

4) Хамрагдах хүн: Их дээд сургуулийн оюутнууд, карьерын сэдэвтэй холбоотой мэдээлэл авах хүсэлтэй залуучууд, карьер хөгжил хариуцсан мэргэжилтэн, байгууллагын хүний нөөцийн ажилтан, шинэ ажилтнууд гэх мэт сонирхсон хүн бүр

5) Төлбөр:

  • Оюутан, сурагчид : 20,000₮ /“КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” номыг бэлэглэнэ/
  • Бусад : 30,000₮ /“КАРЬЕР ДИЗАЙНЫ ХИЧЭЭЛ” номыг бэлэглэнэ/

6) Багш:

  1. Номын зохиолч Ямазаки Кёоко

Риккёо их сургуулийн Бизнес загварчлалын судалгааны тэнхимийн профессор, Японы хүний нөөцийн менежментийн холбооны дэд ерөнхийлөгч, ЖАЙКА-Япон төвүүдийн менежментийн зөвлөх

  1. Д.Дашмаа

Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, Шин Хикари ХХК-ийн захирал, Менежментийн зөвлөх

7) Бүртгэл:

Та доорх холбоосоор бүртгүүлнэ үү.

https://rb.gy/kzdb0

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар