ERASMUS+ JEAN MONNET хөтөлбөрийн санхүүжилттэй “ONE” төслийн зөвлөлдөх уулзалт боллоо

Share Button

Европын Холбооны ERASMUS+ Jean Monnet хөтөлбөрийн санхүүжилттэй “Mонгол Улсын хүрээлэн буй орчны тогтвортой менежментэд Европын туршлагаас нэвтрүүлэх нь – ONE” төслийн хамтрагч талуудын уулзалт боллоо. Уулзалтыг төслийн хамтрагч байгууллага болох Тогтвортой санхүүжилтийн холбоо 2023 оны аравдугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад гурван байгууллагын зургаан төлөөлөгчид оролцож, төслийн явц, үр дүнгээ танилцуулж, цаашид анхаарах зүйлсийг талаар санал солилцлоо.

  • МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор О.Алтансүх, дэд профессор Н.Оюунчимэг, Европ судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Н.Мөнх, Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газрын дарга, дэд профессор С.Булгантамир
  • Тогтвортой санхүүжилтийн холбооны Хамтын ажиллагаа хариуцсан менежер Д.Алтанзул
  • Төслийн зөвлөх Anton Shkaruba

Төслийн хүрээнд дараах цахим хичээлүүдийг бэлтгэхээр зорьж байна. Үүнд:

  1. Европ судлал ба Европын Холбооны тогтвортой хөгжлийн бодлого
  2. Тогтвортой ба ногоон санхүү
  3. Байгальд суурилсан шийдэл

Төслийн цахим хуудас: https://sites.google.com/view/one-project

Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/OneProjectSite

Талархал

Энэхүү ERASMUS-JMO-2021-MODULE-101047501-ONE төсөл нь Европын Холбооны Erasmus+ Jean Monnet дэд хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [337.26 KB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар