Шилдэг судалгааны эзэд тодорлоо

Share Button

МУИС-ийн Нийгмийн ухааны салбарын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, Аюулгүй байдал судлалын хүрээлэн хамтран их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдаан зохион байгууллаа. “Хүүхдийн эрхийг хөндсөн асуудлыг тэнцвэртэй мэдээлэх нь” илтгэлээр МУИС-ийн оюутан Б.Нарангэрэл, Г.Хэрлэн нар тэргүүн байр, “Мэдээллийн тэнцвэрт байдал ба олон нийтийн эрх ашиг” илтгэлээр МУИС-ийн оюутан Б.Маралмаа дэд байр, “Төөрөгдүүлсэн мэдээлэлтэй тэмцэж буй олон улсын туршлага ба Монгол Улсын нөөц боломж” илтгэлээр ХУИС-ийн оюутан Б.Түшигт-Эрдэнэ гутгаар байр эзэллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар