“Гамшиг, хямралын дараах нийгмийн ажил” сэдэвт Зүүн хойд Азийн улс орнуудын хамтарсан хуралд амжилттай оролцлоо

Share Button

БНСУ-ын Сөүл хотноо 2023 оны аравдугаар сарын 25-27-ны өдөр Зүүн Хойд Азийн Халамжийн байгууллагуудын хамтарсан “Гамшиг, хямралын дараах нийгмийн ажил” сэдэвт ээлжит VII бага хурал боллоо. Тус хуралд МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн профессор багш нараас бүрдсэн 18 гишүүнтэй баг Монгол Улсыг төлөөлөн оролцжээ. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Олон улсын нийгмийн халамжийн зөвлөл болон Зүүн хойд Азийн нийгмийн халамжийн зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Хуралд улс бүрээс бодлогын болон хэрэгжилтийн илтгэл хэлэлцүүлжээ. Манай улсаас бодлогын өөрчлөлтийн талаарх илтгэлийг Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн дэд проф, доктор Ч.Тамир болон дэд профессор, доктор М.Батбаатар нар танилцууллаа.

Тэдний хувьд цар тахлын үед хэрэгжүүлсэн бодлого болон хууль, хөтөлбөр өөрчлөлтийг судалгаа, баримт нотолгоонд суурилсан хэлбэрээр товч тодорхой гаргаж танилцуулсанд хуралд оролцогчид талархалтай хандсан байна.

Хэрэгжилтийн илтгэлийг доктор М.Батбаатар (МУИС), Б.Сүх-Очир (Улаанбаатар ИС), С.Туяа (ШУТИС), докторант Н.Оюунчимэг (ГБХЗХГ) нар хамтран бичиж, тэнхимийн эрхлэгч, дэд профессор М.Батбаатар танилцуулав. Хэрэгжилтийн тайлан, илтгэлийг дөрвөн багш, судлаач хамтран бичсэн бөгөөд илтгэлийн хүрээ өргөн, мэдээлэл, судалгааг тус бүрдээ хийж, илтгэлийн чанар, хугацаа зэрэгтэй уялдаатай байв.

Илтгэлд оролцогчид МУИС-ийн Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн багш, хамт олонд талархлаа илэрхийлэхийн ялдамд, Монголын халамжийн байгууллагуудтай хамтран ажиллаж, нийгмийн ажлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг мэргэжлийн байгууллагын хувьд өндрөөр үнэлж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар