Судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Share Button

Боловсрол, шинэжлэх ухааны яамнаас санаачлан “Судалгааны их сургуулийн тогтолцоог бүрдүүлэх нь: Асуудал ба шийдэл” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлагыг Азийн Хөгжлийн Банкны дэмжлэгтэйгээр МУИС-ШУТИС хамтран өчигдөр Монгол -Японы хүний нөөцийн төвийн их танхимд зохион байгууллаа.

IMG_0007Хэлэлцүүлэгт БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд ГХХА эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр,  Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, ШУТИС-ийн МИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал Ч.Баасандаш, ШУТИС-ийн  Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Н.Ганзориг, МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал М.Цогбадрах, ШУТИС-ийн Магистр, докторын сургалтын албаны дарга Т.Энхцацрал, МУИС-ийн Баклаврын сургалтын албаны дарга Г.Цагаач, МУИС-ийн ХХИС, МТС, ШУТИС-ийн КТМС-ийн захирлууд болон тус хоёр сургуулийн Технологи дамжуулах төвийн мэргэжилтнүүд оролцож илтгэл хэлэлцүүлж дугуй ширээний ярилцлага хийсэн юм.

IMG_0004IMG_0019Энэхүү хэлэлцүүлгийн  зорилго нь Монгол Улсын их сургуулиудын өнөөгийн байдлыг дүгнэж, Засгийн газар, их сургуулиуд, аж үйлдвэрийн хамтын оролцоотой судалгааны их сургуулийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд тулгамдаж байгаа өнөөгийн асуудлуудыг шийдэхэд шаардлагатай стратеги бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход голлон чиглэж байв. Мөн дугуй ширээний ярилцлагын үеэр судалгааны их сургуулийн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, олон талт санхүүжилтийн эх үүсвэр, төгсөлтийн дараах сургууль, профессорын багийн тогтолцоо болоод судалгааны нээлттэй төвүүдийг хөгжүүлэх, судалгааны их сургуулийн оюуны өмч, технологи дамжуулах талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан өргөн хэлэлцүүлэг өрнөсөн юм.

IMG_0010

 

 

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар