Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон Их дээдийн III ангийхан хамтран сайн үйлийн аян зохион байгууллаа

Share Button
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвөөс санаачлан сайн үйлийн аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд Их дээдийн III ангийн оюутнуудтай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж буй нярай хүүхэдтэй эхчүүдийн байрны тохижилтод зориулж хивс, хүүхдийн хувцасны угаалгын машин, ус цэвэршүүлэгч, хүүхдийн хашлага, тоглоом, ном зэрэг эд зүйлсийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өглөө.

Тус хорих ангийн дарга, хурандаа Ц.Очгэрэл Практик сургалтын төвийн эрхлэгч С.Болормаа, тус төвийн Гэрээт дэд профессор З.Сүхбаатар болон Их дээд III ангийн төлөөлөл болох ангийн дарга С.Оюунбаяр, Д.Өлзийдэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа.

Практик сургалтын төвөөс өнгөрсөн хичээлийн жилд Их дээдийн ангийг төгсөгч оюутнуудтай хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын хүүхдүүдэд дэлхийн болон Монголын сонгодог уран зохиолын номнууд болон гадаад хэлний сурах бичиг зэрэг 279 номыг хүлээлгэн өгч байжээ.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар