ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны технологийн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инженерчлэлийн эдийн засаг”-ийн улсын нээлттэй IV олимпиад 2023 оны 11 дүгээр сарын 25-нд боллоо.
“Инженерчлэлийн эдийн засаг” олимпиад нь инженерийн чиглэлээр суралцагч оюутнуудын инженерчлэлийн эдийн засгийн мэдлэгийг сайжруулах, мэдлэгийн хүрээг өргөтгөх, бататгах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, энэ чиглэлийн чадвар дадлыг олгох зорилготой. Тус олимпиадад ШУТИС-ийн МХТС, БУХС, МТС, ЭХС, ҮТС, БАС, ГУУС, МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургууль (МТЭС), МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, ХААИС-ийн Эдийн Засаг, Бизнесийн Сургууль, ХААИС-ийн ХШУС, Мандах Их Сургуулийн Инженер ЭЗС, Глобал удирдагч Их Сургууль, Этүгэн Их Сургууль, Улаанбаатар Эрдэм Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Технологийн Цогцолбор Сургууль зэрэг нийт 18 их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцов. Тус олимпиадын оюутны ганцаарчилсан төрөлд 200 гаруй оюутан болон багийн төрөлд оюутны 19 баг өрсөлдөж шагналт байруудын эзэд тодорлоо.
“Инженерчлэлийн эдийн засаг”-ийн улсын IV олимпиадад МУИС-ийн МТЭС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн багш дэд проф., Ж.Энхбаяр, ахлах багш М.Хулан нарын хамтран удирдсан Статистик, Хэрэглээний математик хөтөлбөрийн 4-р түвшний оюутнууд амжилттай оролцож ганцаарчилсан буюу хувь хүний гүйцэтгэлийн төрөлд хоёрдугаар байр, багийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Үүнд:
- Хувь хүний гүйцэтгэлийн төрөлд: Хоёрдугаар байр
- МУИС-ийн МТЭС-ийн “Хэрэглээний математик” хөтөлбөрийн IV курсийн оюутан Н.Жавхлан
- Багийн гүйцэтгэлийн төрөлд: Тэргүүн байр
- МУИС-ийн МТЭС-ийн “Статистик” хөтөлбөрийн IV курсийн оюутан Ч.Цэрэндулам ахлагчтай Н.Жавхлан, Б.Энхтүвшин, О.Мөнхжаргал бүрэлдэхүүнтэй баг
ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКИЙН ТЭНХИМ