МУИС-ийн Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн өнөөдөр үүрэгт ажлаа Ч.Нарантуяад хүлээлгэн өглөө. Ч.Нарантуяа нь МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгчээр 2009 оноос хойш ажиллаж байсан. Нийслэлийн 14-р сургууль, Москва их сургууль, Сидней их сургууль, АНУ-ын Мэрилэндийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн. ОУ-ын Валютын сан, ЗГХЭГ,АУИС, Мэрилэндийн их сургуульд судлаач, багш, орчуулагч, төслийн зөвлөх зэргээр ажиллаж байсан юм.