“Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчин” олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурал зохион байгуулагдлаа

Share Button

“Уур амьсгалын өөрчлөлт ба хүрээлэн буй орчин” олон улсын эрдэм шинжилгээний гуравдугаар хурлыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хурлыг 2019 онд санаачилсан бөгөөд хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж буй. Энэ удаагийн хурлыг танхим болон цахим хэлбэрээр Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим, Европын Холбооны “Jean Monnet” хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол Улсын хүрээлэн буй орчны тогтвортой менежментед Европын туршлагаас нэвтрүүлэх нь- ONE” төсөлтэй хамтран хэрэгжүүлэв.

Тус хуралд найман улсын (Япон Улс, БНСУ, БНЭУ, ОХУ, Сингапур Улс, Монгол Улс, Канад Улс, Эстони Улс) илтгэгчид өөрсдийн судалгааны үр дүнгээ танилцуулсан юм.

Хурлын цахим хуудаст зочилж, илтгэлүүдийн хураангуйтай ЭНД ДАРЖ танилцана уу.

Хурлын видео бичлэгийг ONE төслийн сайтаас үзнэ үү.

Зохион байгуулах комисс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар