Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд “DRONE – Хүрээлэн буй орчны судалгаанд дрон ашиглах нь – Суурь мэдлэг ба хэрэглээ” богино хугацааны сургалтыг зохион байгууллаа. Тухайлбал, төслийн хамтрагч болох Эстони Улсын Тарту хотод байрлах төслийн хамтрагч байгууллага Эстонийн хөдөө аж ахуйн их сургууль (Estonian University of Life Sciences) 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 хоногийн хугацаанд сургалтыг хийв.
Тус сургалтад МУИС-ШУС-БУС-ийн дэд профессор Д.Даваадорж, ИТС-ийн Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн докторант Р.Амартүвшин нар хамрагдлаа.
Уг сургалтын зорилго нь дрон, түүний нислэгийн горим, нислэгийн төлөвлөлт, аюулгүй байдлын талаар ерөнхий ойлголт өгөх, дрон дээр суурилсан зайнаас тандан судлал, түүний хэрэглээний талаарх анхан шатны мэдлэгийг олгоход оршино.
Төслийн цахим хуудас: https://urgent-project.net/
Төслийн Facebook хуудасс: https://www.facebook.com/groups/urbangreenblue
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.
Талархал
Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.
In English below