МУИС-ийн суралцагчид “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцов

Share Button

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар (ХБХХЕГ)-аас хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Хуралд МУИС-ийн суралцагчид идэвхтэй оролцож, шагналт байруудад орлоо. Нийт 100 судалгааны өгүүллээс шилдэг найман илтгэлийг хэлэлцүүлж, шүүгчдийн онооны нийлбэрээр дараах суралцагчид шагналт байруудад шалгарав.

  • Хоёрдугаар байранд МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Сэтгэл судлалын хөтөлбөрийн оюутнууд О.Анужин, Н.Болортунгалаг, Э.Жаргал, С.Хишигжаргал нарын баг болон илтгэсэн “Сурагчдын бусдыг энэрэх чадвар болон академик чадвартаа итгэх итгэлд тэгш хамруулах боловсролын үзүүлэх нөлөөг судалсан нь” илтгэл,
  • Дөрөвдүгээр байранд МУИС-ийн ШУС-ийн НУС-ын “Социологи” хөтөлбөрийн магистрант “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд тулгардаг саад бэрхшээл, асуудал, шийдэл” сэдэвт илтгэл тус тус шалгарсан байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ амжилттай хэлэлцүүлж шагналт байрт шалгарсан суралцагчдадаа талархал илэрхийлж цаашдын хичээл сурлага, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар