МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
Ажлын байрны нэр: Дундын лабораторийн техникч
Орон тоо: 1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Магистр болон түүнээс дээш
Мэргэжил: Байгалын ухаан, инженерийн ухаан
Мэргэшил: Шинжлэх ухаан эсвэл инженерийн чиглэлээр
Ур чадвар:
- ICP-MS дээр ажиллах
- Биологи, хими, физик, инженерийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах, хэмжилт хийх, үр дүн боловсруулах,
- Химийн бодис урвалж уусмалтай ажиллаж, аюулгүй ажиллагааг хангах
Тусгай шаардлага:
- Өгөгдөл боловсруулж дүн шинжилгээ хийх
- Гадаад хэлний мэдлэгтэй
- Тайлан зөвлөмж бичих
- Өргөн хэрэглээний программ,техник хангамж, интернэт орчинд ажиллах
- Хариуцлагатай шуурхай байх
- Харилцааны соёл, ёс зүйтэй байх
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
- Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллага)
- Цээж зураг (сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл:
2024 оны хоёрдугаар сарын 15-ний өдрөөс 22-ны өдрийн 17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1133
Хууль, хүний нөөцийн бодлогын газар