МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ГАЗАР
Ажлын байрны нэр: Мэдээллийн системийн хөгжүүлэгч
Орон тоо: 3 (үндсэн)
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Програм хангамж, Мэдээллийн технологи
Мэргэшил: Програм хангамж, Мэдээллийн технологи
Туршлага: Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд оролцож байсан, өгөгдлийн сангийн зохиомж, өгөгдлийн сангийн мэдлэгтэй
Ур чадвар:
- Програм хангамж, мэдээллийн систем хөгжүүлэгчээр ажиллах чадвартай
 - Өгөгдлийн сангийн програмчлал MSSQL сервер, Dot net, Python, web–ийн орчинд хөгжүүлэх чадвартай
 - Уян хатан дасан зохицох чадвартай байх
 - Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
 - Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
 - Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
 - Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
 - Системийн код, өгөгдлийн сан, мэдээллийн нууцлалыг сайтар сахих
 
Гүйцэтгэх үүрэг:
- Мэдээллийн систем, программ хангамжийг хөгжүүлэх;
 - Мэдээллийн систем, программ хангамжийг тестлэх;
 - Мэдээллийн систем, программ хангамжийн хөгжүүлэлтийн баримт бичиг боловсруулах;
 
ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ГАЗАР
Ажлын байрны нэр: Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн
Орон тоо: 1 (үндсэн)
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Сүлжээний аюулгүй байдал
Мэргэшил: Мэдээллийн аюулгүй байдал, Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Сүлжээний аюулгүй байдал
Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан, мэдээллийн аюулгүй байдал болон кибер халдлагын эсрэг үйл ажиллагаанд оролцож байсан
Ур чадвар:
- Шаардлагатай программ хангамж, техник хангамжийг бүрэн эзэмшсэн, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх.
 - Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай
 - Мэдээллийн системийн хөгжүүлэлтийн талаар мэдлэгтэй байх.
 - Баг удирдан зохион байгуулах чадвартай байх
 - Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх
 - Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
 - Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
 - Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
 - Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
 - Байгууллагын сүлжээ холбооны системийн болон мэдээллийн нууцлалыг сайтар сахих
 
Гүйцэтгэх үүрэг:
МУИС-ийн цахим шилжилтийн үйл ажиллагаанд мэдээллийг бий болгох, боловсруулах, хадгалах, ашиглах, дамжуулахад ашиглагдаж буй мэдээллийн технологийн шийдэл болон үйлчилгээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийн үнэлэх бууруулах, кибер хандлагаас сэргийлэх;
ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БОДЛОГЫН ГАЗАР
Ажлын байрны нэр: Сүлжээний шийдлийн мэргэжилтэн
Орон тоо: 1 (үндсэн)
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Компьютерийн сүлжээ, Холбоо, Мэдээллийн технологи
Мэргэшил: Компьютерийн сүлжээ, Холбоо, Мэдээллийн технологи
Туршлага: Сүлжээ холбооны зохион байгуулалт, серверийн зохион байгуулалт тохиргоо хийж байсан, сүлжээ болон серверийн аюулгүй байдлын мэдлэгтэй байх.
Ур чадвар:
- Сүлжээний бүтэц, тоног төхөөрөмж ба программ хангамжийн түвшинд эзэмшсэн
 - Windows and Linux сервер дээрх сервисүүдтэй ажиллах чадвартай
 - Сүлжээний менежмент хийх болон аюулгүй байдлыг хамгаалах мэргэжлийн чадвартай
 - Төсөл амжилттай хэрэгжүүлэх чадвартай байх
 - Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
 - Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
 - Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
 - Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
 - Байгууллагын сүлжээ холбооны системийн болон мэдээллийн нууцлалыг сайтар сахих
 
Гүйцэтгэх үүрэг:
МУИС-ийн сүлжээ, холбооны зохион байгуулалтын шийдлийн боловсруулах, найдвартай ажиллагааг хангах; сүлжээний төхөөрөмж дэд системийн суурилуулалт, серверийн техникийн зохион байгуулалт тохируулга хийх, хүчин чадал нөөцийг үр ашигтай ашиглах;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
 - Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
 - Иргэний үнэмлэхийн хуулбар
 - Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
 - Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
 
Бүртгэл:
2024 оны гуравдугаар сарын 07-22-ны өдрийн 18:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Хууль, хүний нөөцийн бодлогын газар

