Дэгү Кёнбүкийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Бакалаврын оюутнуудад зориулсан судалгааны зуны хөтөлбөрт урьж байна

Share Button

МУИС болон Дэгү Кёнбүкийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн (DGIST)-гийн хамтын ажиллагааны хүрээнд  Ковид 19-ийн улмаас түр хугацаагаар зогсоосон байсан Бакалаврын оюутнуудад зориулсан судалгааны хөтөлбөрөө 2024 онд үргэлжүүлэн зарлаж байна.

Тавигдах шаардлага

  • Дөрвөөс доошгүй улирал суралцаж буй бакалаврын оюутан байх
  • Голч оноо 3.0/4.3 ба түүнээс дээш голч дүнтэй байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Суралцах чиглэл

  • Судалгааны чиглэл: Дэгү Кёнбүкийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн Төгсөлтийн сургуулийн долоон тэнхимийн янз бүрийн сэдвүүд
  • Боломжтой лаборатори болон судалгааны сэдвүүдийн жагсаалтыг 2024 оны дөрөвдүгээр сард зарлана.
  • Хугацаа: Өргөдөл гаргах (04 дүгээр сар) → Сонгосон (05 дугаар сарын эхээр) → Бүртгэлийн баримт бичгийг илгээх (05-06 дугаар сар) → Судалгааг эхлүүлэх (06 дугаар сар)

Судалгаа явагдах газар: Дэгү Кёнбүкийн Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн ахисан түвшний сургуулийн лабораториуд

Тэтгэлэг: Санхүүгийн дэмжлэг, кампус дотор байрлах байр, Солонгосын соёлын үйл ажиллагаануудад оролцох боломжтой.

Холбоо барих хаяг: irt@dgist.ac.kr

Дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн танилцуулга боршураас харна уу.

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [2.00 MB]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар