Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасагт түр орон тооны (2024.09-2025.02) ажилтан нэг хүн шалгаруулж авна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Япон хэлний сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, багшлах, сургалтын материал, гарын авлага бэлтгэх гэх мэт.
Тавигдах шаардлага:
- Дээд боловсролтой байх
- Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 болон N2 түвшин, түүнтэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх /Жич: J-TEST, NAT TEST-ийн сертификаттай байж болно/
- Багшлах эрхтэй болон багшилж байсан бол давуу тал болно. /Жич: Туршлага багатай багш байж болно/
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Харилцааны соёл, ёс зүйтэй байх
- Цаг баримталдаг байх
- Заасан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Халдварт өвчингүй, мөн сэтгэцийн өөрчлөлтгүй болохыг тодорхойлсон эмчийн магадалгаа /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадалгааг авсан байх/
Материал хүлээн авах хугацаа:
2024 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 23-ны өдрийн 09:30-17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах газар:
Монгол-Японы төвийн хүлээн авах
Лавлах утас: 75110879 /Дотуур дугаар-2/, 80640879 Япон хэлний сургалтын тасаг
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв