Захиргааны мэдээлэл
2012.02.25 – 03.01
МУИС-ийн Захиргааны зөвлөлийн ээлжит хурал 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 14.00 цагт 206 тоот өрөөнд боллоо.
Хэлэлцсэн асуудал:
- МУИС-ийн Мэдээллийн технологийн албаны үйл ажиллагааны тайлан /Албаны дарга Ш.Содбилэг, Мэдээллийн системийн администратор Ж.Үйтүмэн/
- Экологийн боловсролын төвийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн байдал /Захирал Ц.Батчулуун/
- Чип системийн сургалт ба үйлдвэрлэлийн төв төслийн санхүүжилтийн талаар /Ч.Лодойравсал, М.Баярпүрэв/
Шийдвэрлэсэн нь:
- Мэдээллийн технологийн албанд санхүүгийн програмыг СиСи мэдээллийн системтэй холбох, е-оффисын програмыг яаралтай боловсруулах үүрэг өглөө.
- Экологийн боловсролын төвийн санхүүжилтийн асуудлыг оруулж ирсэн саналын 50%-иар санхүүжилт олгохоор шийдвэрлэж, өөрийн үйл ажиллагааг өргөжүүлэн, санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр олох, цаашид орлогоороо зардлаа санхүүжүүлэх чиглэл барьж ажиллах үүрэг өгөв.
- Чип системийн сургалт ба үйлдвэрлэлийн төв төслийн санхүүжилтийн 50% болох 25000 ам долларын зардал гаргахыг зөвшөөрч, цаашид энэ төслийн үйл ажиллагаа, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Ч.Ганзоригт үүрэг болгов
Оюутны мэдээлэл
2012.02.25 – 03.01
- “АНУ ХАТАН” түүхэн сэдэвт киноны зохиолч Б.Шүүдэрцэцэг болон киноны жүжигчид, уран бүтээлчидтэй хийх уулзалт Оюутны урлагийн зааланд болж өнгөрлөө. Уг уулзалтын үеэр оюутнууд уг түүхэн киноны триллерийг үзэж сонирхон, уран бүтээлчидтэй асуулт хариулт өрнүүлэн сонирхолтой өнгөрүүллээ.
- Гадаад оюутнуудын “Дулаан өвөл” цасны баяр Sky Resort цанын баазад амжилттай болж өндөрлөлөө. Тус хөтөлбөрт энэ оны хаврын улиралд шинээр элсэж орсон МУИС-ийн МХСС-ийн оюутнууд болон бусад гадаад оюутнууд оролцсон юм.
- МУИС-ийн гадаад оюутны 4-р байр ном уншлагын танхим болон биеийн тамирын чийрэгжүүлэх өрөөтэй боллоо. Ингэснээр гадаад оюутнууд чөлөөт цагаараа сурч боловсрох, дасгал хөдөлгөөн хийх зэргээр цагийг үр дүнтэй өнгөрөөх боломжтой боллоо.
- Сургууль хоорондын гэрээний дагуу МУИС-иас Данкүүкгийн ИС-д суралцах 6 оюутан 2013.02.28нд БНСУ-руу хүлгийн жолоо заллаа.
Ярилцлага
2012.02.18 – 22
О.Мөнхбат : “Удирдах Зөвлөл дарга нарыг аялдан дагалддаг, идэвхигүй байгууллага биш…”