
Тус хурлын нээлтийн ёслол, Үндсэн хуралдаан МУИС-ийн Эрдмийн танхимд 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр болов. Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар хурлын нээлтэд үг хэлж, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, доктор Ц.Цэрэндорж, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, доктор Т.Отгонтуул нар үндсэн илтгэл танилцууллаа.
Тус хуралд Монгол Улс, Япон Улс, БНХАУ, БНСУ, БНТУ, ОХУ, Унгар Улс, БНЧУ, ХБНГУ, БНПУ, ИБУИНХУ, АНУ зэрэг 12 улсын 35 шинжлэх ухааны байгууллагын 50 гаруй судлаач оролцож байна.