“Багш, оюутны стартап 2024” хөтөлбөрийн ээлжит сургалт зохион байгуулагдана

Share Button

  МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк, “Рио Тинто Монгол” компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн ээлжит сургалт “Санхүүгийн удирдлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

  “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрт бүртгүүлсэн багууд болон сонирхсон багш, оюутнуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэзээ: 2024 оны аравдугаар сарын 07-ны даваа гараг, 14:00–17:30 цагт

Хаана: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв, 506 тоот


Сургалтын хөтөлбөр

ЦАГ

СЭДЭВ

БАГШ

14:00 – 15:30

  •  Бизнес үйл ажиллагааны орлого, зардал
  •       Хугарлын цэгийн шинжилгээ

МУИС, Бизнесийн Сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш Г.Гүнбилэг

15:30 – 15:45

Цайны завсарлага

15:45 – 17:15

  •         Эргэлтийн хөрөнгийн бүтэц, ажлын капиталын санхүүжилт
  •          Өр төлбөрийн бүтэц, санхүүжилтийн зохистой байдал

МУИС, Бизнесийн Сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш Г.Гүнбилэг

17:15 – 17:30

Хаалт

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк,

Технологи дамжуулах төв

75754400 – 1160

tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар