Япон Улсын Риккё Их сургуулийн 2025 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Share Button

МУИС болон Япон Улсын Риккё их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Риккё их сургуулийн 2025 оны хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлалаа.

Суралцах хугацаа 1-2 улирал

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ  үзнэ үү.

Шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын II-IV түвшний (төгсөх болзол хангаагүй) идэвхтэй суралцаж буй оюутан байх
  2. Голч оноо 3.0-аас дээш
  3. Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Япон хэл эсвэл Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  2. Дүнгийн тодорхойлолт (англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  3. Багшийн тодорхойлох захидал (англи эсвэл япон хэл дээр, шивсэн байна) Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг, /шаардлагатай бол тамгатай/ байх.
  4. Япон хэлний онооны батламжийг хавсаргах(байгаа бол)
  5. Англи хэлний онооны батламжийг хавсаргах (байгаа бол)
  6. Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа зургаан сараас дээш байна)
  7. Цээж зураг хоёр хувь болон файлаар (4cm x 3cm)
  8. Уушгины рентген зураг (шинжилгээний хариу англи хэл дээр, эмчийн тамгатай байх)
  9. Санхүүгийн баталгаа
  • Нэг улирал суралцах бол 600,000 йен, хоёр улирал суралцах бол 1,320,000 йены баталгаа гаргана
  • Данс эзэмшигч өөрөө бол ажлын болон цалингийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, тамгатай байх)
  • Данс эзэмшигч эцэг эх бол эцэг эхийн ажлын болон цалингийн тодорхойлолт хавсаргах (англи хэл дээр, тамгатай байх)
  • Дансны тодорхойлолт сүүлийн хоёр сард авсан байх

Сургалтын төлбөр, зардал: Сургалтын төлбөрөөс чөлөөлөх бөгөөд оюутны байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. Амьжиргааны зардал нэг улирал – 600.000 йен, хоёр улирал – 1.320.000 йен болно.

Эрүүл мэндийн бичиг: Загвар маягтыг ЭНД ДАРЖ авна уу.

  • Цээжний Рентген шинжилгээг Японы хуулиар заавал шаарддаг.
  • Солилцооны хөтөлбөрт шалгарч, өргөдлийн маягт явуулсны (2 дугаар алхам) дараа заасан маягтыг татаж авна.
  • Эрүүл мэндийн хуудсанд шаардсан хэсгийг бөглөсний дараа Эрүүл мэндийн гэрчилгээг өргөдлийн маягтын хэсэгт байршуулна уу.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу нэг багц файл болгон 2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө явуулж эх хувиар нь доорх хаягт ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Солилцооны хөтөлбөрт тэнцэж цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Эцсийн шалгаруулалтыг солилцооны оюутан хүлээн авах их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

Хаяг: Багш, оюутны хөгжлийн төвийн 303 тоот, 77307730-1129

Хариуцсан мэргэжилтэн: Г.Навчаа

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар