Япон Улсын Шига Их сургуулийн /the University of Shiga Prefecture/ оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна

Share Button

Япон Улсын Шига Их Сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хоорондын оюутан солилцох хамтын ажиллагааны хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд Шига их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: Шига их сургуулийн материал хүлээн авах хугацаа 2024 оны арван нэгдүгээр сарын 04-ний даваа гараг хүртэл.

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт ТАТАХ (Загвар өргөдлийн маягт ТАТАХ)
  2. Виз мэдүүлэхэд шаардлагатай Зөвшөөрлийн гэрчилгээг (Certificate of eligibility) ТАТАХ (загвар зөвшөөрлийн гэрчилгээ ТАТАЖ харах)
  3. Байрны хүсэлт ТАТАХ, (загвар байрны хүсэлт ТАТАЖ харах)
  4. Тангараг бичиг ТАТАХ (загвар тангараг бичиг ТАТАЖ харах)
  5. Эрүүл мэндийн бичиг ТАТАХ
  6. Эрүүл мэндийн түүх ТАТАХ
  7. Элсэн суралцаж буй нь үнэн тухай албан бичиг ТАТАХ, (Загвар баримт бичиг ТАТАЖ харах)
  8. Сургуулийн тодорхойлолт (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  9. Албан ёсны дүнгийн хуулбар (Англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх)
  10. Тодорхойлох захиа буюу Recommendation Letter (Англи эсвэл Япон хэл дээр байна). Тодорхойлолт гаргагчийн албан ёсны хаяг, гарын үсэг эсвэл тамгатай байна
  11. Англи хэлний болон Япон хэлний онооны батламж, сертификат (Англи болон Япон хэл дээрх хөтөлбөрийн мэдээлэл, болон хэлний шаардлагатай танилцана уу уу)
  12. Суралцах төлөвлөгөө (Англи эсвэл Япон хэл дээр байна).
  13. Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
  14. Цээж зураг 2 хувь (зургаар болон файлаар)

Тэтгэлгийн хэмжээ: Сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.

Хамрагдах оюутны тоо: Дөрөв хүртэлх оюутан

Суралцах хугацаа: Хоёр улирал хүртэл

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:  Бүрдүүлсэн бичиг баримтыг studentaffairs@num.edu.mn хаягаар зөв дарааллын дагуу 1 багц файл болгон 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Мөн солилцооны хөтөлбөрийн маягтыг бөглөнө үү.

Солилцооны хөтөлбөрт тэнцэн цааш хамтын ажиллагаатай сургуулиас шаардсан алхам, баримт бичгийг цаг тухайд нь хариуцлагатай явуулах ба мөн шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг мөн анхаарна уу.

Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn хаягаар урьдчилан холбогдож асууна уу.

Эцсийн шалгаруулалтыг Шига их сургуулиас хийх бөгөөд дээрх материалууд болон нэмэлт материалыг дахин шаардах магадлалтайг анхаарна уу.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар