Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулан сэтгэл зүйн бүлгийн зөвлөгөө зохион байгуулна

Share Button

   МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын сэтгэл зүйч тус сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцагчдад зориулан бүлгийн уулзалт, зөвлөгөө зохион байгуулдаг билээ. Энэ удаа “Сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?” сэдвийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 14:00 цагт Багш, оюутны хөгжлийн төвийн V давхарт 506 тоотод бүлгийн уулзалт, зөвлөгөөг зохион байгуулна.

Бүлгийн уулзалт, зөвлөгөөнөөр:

  • Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай мэдээлэл авах,
  • Сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал, тулгардаг бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, даван туулах тухай ярилцах,
  • Өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндийн одоогийн байдлыг тодорхойлох,
  • Сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн дасгал, трейнинг хийх зэрэг үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Хэрэв та бүлгийн зөвлөгөөнд оролцох хүсэлтэй байгаа бол өмнө нь Хөгжлийн бэрхшээлтэй оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд хандаж бүртгүүлсэн байхыг анхаарна уу.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар