Монгол-Солонгосын их дээд сургуулиудын хамтарсан “Global Green Challenger”-2 хөтөлбөр зарлагдлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн оюутан БНСУ-ын Инха их сургуулийн оютнуудтай баг болон Хакатон тэмцээнд орж, Инха их сургуульд зочлох боломж олдох юм.
Иймд МУИС-ийн бүх салбар сургуулийн суралцагч, оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг урьж байна. /Байгалийн ухаан, мэдээлэл технологи, хэрэглээний шинжлэх ухааны хөтөлбөрөөр суралцдаг бол давуу тал болно./
Бүрдүүлэх материал:
- CV
- “Дэлхийн уур амьсгалтай тэмцэхэд залуучуудын үүрэг” эсээ бичлэгийг англи хэл дээр 500 үгэнд багтаан бичих
Материал хүлээн авах: 2024 оны 12 сарын 26-ны 12:00 цаг хүртэл Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих: oyuntsetsegd@num.edu.mn, ariunzaya@num.edu.mn
Утас: 99749903, 77307730-1523