Монгол Улсын Их Сургууль Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх комиссын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 29 тоот тогтоолоор 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ өнөөдөр /2024.12.24/ гардан авлаа.
2024-2025 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 64 их, дээд сургуульд 153 мянга гаруй суралцагч суралцаж байна. Үүнээс 46 дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн бол, 14 байгууллагад магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явагдаж байна. Харин 4 байгууллага магадлан итгэмжлэгдээгүй болон татгалзсан аж.
Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй нийт 2270 хөтөлбөрөөс 489 хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хугацаа хүчинтэй байгаа бөгөөд үүнээс 110 хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгджээ.
МУИС-ийн 73 хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн бол 11 хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдсэн байна. /Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан, 2024 он/