МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
Ажлын байрны нэр: ОЮУТНЫ БАЙРНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
Орон тоо: 1 /Үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Багш, Боловсрол судлал
Мэргэшил: Багш, Боловсрол судлал
Туршлага:
- Тухайн ажлын байрны чиг үүргийн дагуу 1-ээс доошгүй жил ажилласан байх
Ур чадвар:
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
- Багаар ажиллах;
- Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах,
- Харилцааны соёлтой байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
Гүйцэтгэх үүрэг:
Ажлын байрны зорилт:
- Оюутнуудын ая тухтай амьдрах, сурах таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд оюутны байрны өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг зохион байгуулж, аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах;
- Байрны эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, их болон урсгал засвар, тоног төхөөрөмж, эд хогшлыг шинэчлэх, шинээр худалдан авах санал, төсөв боловсруулах, удирдлагад тавьж шийдвэрлүүлэх талаар санаачилгатай ажиллах;
- Хариуцаж буй байрны үйлчилгээний ажилтнуудын хувийн хэргийн бүрдүүлэлтийг хариуцаж, хүний нөөцийн мэдээллийн системд оруулах, тогтмол шинэчлэх, ажилтнуудын өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг холбогдох нэгжид хүргүүлэх, шийдвэрлүүлэх;
- Холбогдох дүрэм, журмыг мөрдөн ажиллаж, удирдлагаас өгсөн ажлын байрны чиг үүрэгт хамаарах ажлуудыг цаг хугацаанд нь үнэн зөв, чанартай гүйцэтгэх, байрны талаарх бүх төрлийн судалгаа, тайлан мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тайлагнах;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 03 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131