АШУҮИС-ийн санаачилгаар 2022 оноос хойш их дээд сургуулиудын дунд зохион байгуулж байгаа “Дусал цус-Дүүрэн амьдрал” цусны донорын аяныг энэ жил МУИС-аар эхлүүлсэн бөгөөд 2025 оны 4 сарын 2-ны өдөр болсон аяны нээлтээр АШУҮИС-ийн Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга Д.Оюунбилэг МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмонд тус аяны шилжин явах цомыг гардуулан өгч, үндэсний хэмжээнд байгаа цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхи санаачлагатай оролцохыг хүслээ.
Тус аяны хүрээнд МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб хамтран цусны донорын өдөрлөгийг 2025 оны 4 сарын 1, 2, 4-ний өдрүүдэд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж ажилласан бөгөөд нийт 300 орчим хүн цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэсэн байна.
Аянд идэвхтэй оролцсон оюутан суралцагч, багш ажилтнууддаа талархал илэрхийлье.