МУИС-ийн УТСОУХНУС Сүнгшил их сургуулийн Нийгмийн ухааны сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль БНСУ-ын Сүнгшил Их сургуулийн Нийгмийн ухааны сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах ёслолд Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал доктор, профессор С.Мөнхбат, Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Ундрах, БНСУ-ын Сүнгшил Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны тэнхмийн эрхлэгч доктор, профессор Ким Жи Ён нар оролцон санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлж, багш, оюутан солилцоо, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эхлүүлэх зэрэг олон талт ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

Мөн тус үйл ажиллагаанд Улс төр судлалын тэнхмийн профессор, доктор Ж.Төртогтох, доктор Э.Саранцэцэг, БНСУ-ын Сүнгшил Их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны тэнхмийн дэд профессор, доктор Чуй Си Ра, доктор Канг Сон Чол нар оролцов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар