МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ГАЗАР
Ажлын байрны нэр: НЯРАВ /КАСС/
Орон тоо: 1 /Түр/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Тусгай дунд болон дээд боловсролтой
Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл, Санхүү
Мэргэшил: Нягтлан бодох бүртгэл, Санхүү
Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан
Ур чадвар:
- Бүртгэл тооцооны ажлын арга барил эзэмшсэн байх
- Санхүүгийн болон хэрэглээний програм ашиглах чадвартай;
- Багаар ажиллах чадвартай байх
- Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах,
- Харилцааны соёлтой байх;
- Байгууллага болон хувь хүний нууцыг чанд хадгалах;
- Мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай байх
- Эд хөрөнгө хариуцах бүрэн чадвартай, үнэнч шударга
Гүйцэтгэх үүрэг: МУИС-ийн мөнгөн харилцах, кассын гүйлгээг хариуцан гүйцэтгэх, хөтлөн явуулах, мөнгө, түүнтэй адилтгах үнэт цаасыг хадгалах, тайлан тооцоо гаргах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 05 дугаар сарын 26-ний өдрөөс 05 дугаар сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131