МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Хэрэглээний математикийн тэнхимийн дэргэдэх Математик хэрэглээ төвөөс Монгол улсын нийгэм эдийн засгийн олон талт асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх, математикийн онолын судалгааны үр дүнг практик хэрэглээнд нэвтрүүлэх зорилго бүхий “Study Group Mathematics with Industry” буюу “Үйлдвэрлэлтэй хамтарсан математик судалгааны семинар” зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн судалгааны семинар нь 2025 оны 06 дугаар сарын 02-06-ны өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн Төв номын санд зохион байгуулагдах бөгөөд дараах асуудлууд дэвшиж байна.
- АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулиас дэвшүүлсэн “Хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг олон хүчин зүйлээс хамааруулан тооцох”
- Дижитал Солюшнс компаниас дэвшүүлсэн “Дунд сургуулийн өгүүлбэртэй бодлогыг бодох хиймэл оюунд суурилсан виртуал туслах хөгжүүлэх”
- УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс дэвшүүлсэн “Чингэлэг тээвэр хөдөлгөөний оновчлол”
Тус семинар нь 2018, 2019, 2022 болон 2023, 2024 онуудад зохион байгуулагдаж байсан бөгөөд хурлын талаарх мэдээллийг дараах холбооснуудаас үзэх боломжтой.
- https://news.num.edu.mn/?p=50851
- https://news.num.edu.mn/?p=50975
- https://ikon.mn/n/1b7i
- https://news.mn/r/780627/
- https://news.num.edu.mn/?p=66577
- https://news.num.edu.mn/?p=89762
- https://news.num.edu.mn/?p=95209
- https://news.num.edu.mn/?p=103392
Эрдэмтэн судлаач, оюутан суралцагч болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд та бүхнийг энэхүү судалгааны семинарт өргөнөөр оролцохыг урьж байна. Энд дарж бүртгүүлнэ үү.
МУИС-МТЭС Хэрэглээний математикийн тэнхим
Математик Хэрэглээ төв