2013.04.01-05
- Өнгөрсөн 04 сарын 01-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар Салбар дундын сургалтын хөтөлбөрийн журам болон Багш ажилтнуудад урт, богино хугацаатай орон сууцны зээлд хамруулах тухай журмыг хэлэлцлээ.
- БСА-аас зохион байгуулж буй Сургалтын албаны туршлага солилцох аян өнгөрсөн 7 хоногт ОУХС дээр үргэлжиллээ. Тус сургуулийн хувьд Бакалаврын хоёр хөтөлбөрөө дотоодын магадлан итгэмжлэлд амжилттай итгэмжлүүлсэн нь онцлох үйл явдал байлаа.
- Монгол Улсын Үндэсний аудитын газраас МУИС-ийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайланд “Зөрчилгүй дүгнэлт” өгч, 2013 оны 04 сарын 03-ны өдрийн 2/610 тоот “Аудитын гэрчилгээ” олгосон байна.
- Сумитомо корпораци МУИС-ийн 30 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.
- ГХСС-ийн Сургалтын алба ЗЦГ-тай хамтран оюутнууддаа зориулан Замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар лекц зохион байгууллаа.
- МУИС-ийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт гаргах ажлын хэсэгт орж ажиллах саналтай багш, ажилтнуудыг нээлттэйгээр урьж байна. дэлгэрэнгүй
- МУИС ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалаа. дэлгэрэнгүй
- ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА. дэлгэрэнгүй
- “JOB FAIR” өдөрлөгт болно. дэлгэрэнгүй
- ЕБС – ийн сурагчдад зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. дэлгэрэнгүй
- Европын холбооны улсын санхүүжилт бүхий Эрасмус мундус хөтөлбөрийн танилцуулга болно. дэлгэрэнгүй
- Сургалтын технологийн асуудлаар судалгааны дотоод төсөл зарлаж байна. дэлгэрэнгүй