Биеийн тамирын тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

БИЕИЙН ТАМИРЫН ТЭНХИМ

 

АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Спорт заалны зохион байгуулагч

ОРОН ТОО: 1 үндсэн

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:

  1. Спорт заалны ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулж, цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж ажиллах,
  2. Спорт заалны ариутгал, халдваргүйжлийн үйлчилгээг тогтсон хугацаанд тогтмол хийлгэх, бүртгэлийг хөтлөх,
  3. Спорт заалны өрөө, тасалгааг хаягжуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх,
  4. Цахилгаан, сан техникийн засвар үйлчилгээг тогтмол хийлгэх, гүйцэтгэлд хяналт тавих,
  5. Спорт заалны үйл ажиллагаатай холбоотой дүрэм журмыг сурталчлах, зөв соёлтой байх хэм хэмжээг хэвшүүлэх зорилго бүхий мэдээлэл, сурталчилгаа, сургалт явуулах талаар санаачилгатай ажиллах,
  6. Тухайн хичээлийн байрны зохион байгуулагч, эд хариуцагч нартай хамтран ажиллах, заалны эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;

БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр

МЭРГЭЖИЛ: МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийг төгссөн бол давуу тал болно.

УР ЧАДВАР:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Видео бичлэг, зураг боловсруулах болон засварлах чадвартай (adobe, photoshop, canvas зэрэг график дизайн программ дээр ажиллах),
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Постер, зар сурталчилгааны материал бэлтгэх чадвартай байх,
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Ажил байдлын тодорхойлолт

Бүртгэл: 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Утас: 75754400-1135

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар