Хангамж үйлчилгээний газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Ажлын байрны нэр:  ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Орон тоо: 1 /Түр/

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр

Мэргэшил: Нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр

Туршлага:

  • Мэргэжлээрээ болон боловсролын байгууллагад нэгээс доошгүй жил ажилласан байх

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх;
  • Багаар ажиллах;
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах,
  • Харилцааны соёлтой байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;

Гүйцэтгэх үүрэг:

Ажлын байрны зорилт: Хичээлийн байрны өдөр тутмын үйлчилгээ, аж ахуйн ажлуудыг зохион байгуулах, багш, ажилтнууд, суралцагчдын ая тухтай ажиллах, сурах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагын эд хөрөнгийн бүрэн байдлыг хариуцах, хяналт тавих, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь шуурхай биелүүлэх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын)
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1131

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар