Биологийн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ

БИОЛОГИЙН ТЭНХИМ

 

Ажлын байрны нэр:   Лаборант (экологи)

Орон тоо:: 1 (үндсэн)

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль, дүрэм, журам, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллах;
  • Хариуцсан лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах;
  • Хичээлд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодис зэргийг бэлэн байлгах, сургалтад туслах;
  • Хариуцсан лабораторийн аюулгүй нөхцөлийг хангах, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг сахих, сахиулах;

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол: Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Экологи

Туршлага: Шаардахгүй

Ур чадвар:

  • Экологийн судалгааны арга зүй эзэмшсэн
  • Лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай байх;
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

 Утас: 75754400-1131

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар